Охид, бүсгүйчүүдийг орон байраар хангаж, зохион байгуулалттайгаар бусдад биеийг нь үнэлүүлж байсан бүлэг этгээдийг саатуулж, хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий дөрвөн иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий гурван иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ үнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэсэн байна.
Түүнчлэн коронавирусний халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлж, 15 иргэнд халдвар тараасан тохиолдол ч бүртгэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусний халдварыг дотооддоо алдаж, Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ үнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 8 )
Эрдэнэдалай юм бна
tanuus zugeer faceeree uulzaal uchraa olchoochee,zaavaal 1 huchinduulj tamaluulj naimaaluulj baij mungu oloh durtai yum uu?
eh hun huuhed turuulehdee biyee unelegch uvchnii uur bolood uheeree gej turuuldeg yum shig yum yariad bodoj yavdag humuus bol jinhene shiopatuud hamgiin niigmiin hortoi ed esuud,,,
ene tegeed hunii naimaag zuv geed baival udahgui ah duunar chini zolios ni bolj eheldeg jamtai,
doodohoo zahirch chaddaggui zawaan archaagui ymnuud er emgui ylgaagui dontood baival saaj suraach de , ooroor mongo olj chadahgui bn u doodohoo ajilluulj baihaar tarhia ajilluulaach
Яахав дээ хүчин хийсэн биш эрчүүдийг буруутгах аргагүй.Биологийн шаардлагаар эхнэр найз охингүй залуус үйлчилгээ авах нь байх л асуудал.Харин нь яашка нар орлого олж байж эрүүл мэнд ариун цэврээ анхаарчхаад биеэ үнэл л дээ
Ийм замаар корона авбал хохь нь л дээ
Argaa barsandaa tegee biz ajiltai humuus n hetsuudej bhd