Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ЭХ ОРОНДОО ирэх үү!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Нэгэн цагт Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг эх орноосоо зугтаж, хил даваад багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа эх орноосоо явсан бөгөөд түүнийг хууль, хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж, АНУ-д амьдарч байгааг нь тогтоосон байдаг.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тус улсаас улс төрийн орогнол хүсэж, гаднын хуулийн фирмээс өмгөөлөгч хөлсөлж, түүгээрээ дамжуулж хэд хэдэн удаагийн мэдэгдэл, ил захидал хүртэл илгээж байв.

Үндсэндээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусан өдөр эх орондоо очно" гэж мэдэгдэж байлаа.

Учир нь, АТГ-аас түүнийг Дубайн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан ч тэр эх орноосоо дайжиж, хил давж алга болсон билээ. Харин Ч.Сайханбилэг тэрхүү хэргийг нь улс төрийн явуулга, хэлмэгдүүлэлт хэмээн тайлбарлаж, тэр бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий гэх мэдэгдлийг хийсэн удаатай.

Эсрэгээрээ Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг түүнтэй адил хэргээр яллаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон.

Гэвч Улсын Дээд шүүхээс өнгөрсөн даваа /2021.07.19/ гарагт С.Баярцогтод оноосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, Дубайн гэрээг үзэглэхэд гар бие оролцсон гэх Ч.Сайханбилэгээс бусад нөлөө бүхий албан тушаалнуудыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан шалгаж, шүүхээс ял оноосон байдаг. Гагцхүү хэргийн гол эзэн болох Ч.Сайханбилэг л эх орноосоо "зугтсан" гэдэг шалтгаанаар ял сонсоогүй, биеэ эмчлүүлнэ гэх шалтгаанаар гаднын орныг зорьж, тэндээ толгой хорогдож байгаа билээ. 

Тэгвэл Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүний ажлаа хүлээлгэж өгөөд сарын хугацааг үдэв. Одоо Ч.Сайханбилэг хэлсэндээ хүрч, эх орондоо ирэх цаг нь болсон байлтай.

Түүнийг ирэх сард эх орондоо ирэх гэж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Хэдийгээр баттай мэдээлэл биш ч гэлээ Ч.Сайханбилэгийг эх орондоо ирэх гэж байгаа гэдэг мэдээ түгээд эхэллээ. Ямартай ч Х.Баттулга төрийн тэргүүнийхээ ажлыг хүлээлгэн өгч, суудлаасаа буучихлаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ээ. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алуурчин элбэгдоржий(178.197.217.233) 2021 оны 07 сарын 25

Алуурчин элбэгдоржийн тайган банди сайханбалаг өөрөө өөрийнхөө боовыг саасаар , улс төрийн статусаараа Америкт жоомноос доод ангилалд амьдарч, аллага хулгай луйвар дээрмийн мөнгөөрөө тансаглах гэтэл улс төрийн гуйлгийн цагаач тул тансаглах эрхгүй аргаа барж, хуйхаа маажиж, баастайгаа холилдоод баларч байна.\nУгаасаа Америк, баруууний орнуудийн гудамж талбай 3-дагч гуйлгачин орнуудад ерөнхийлөгч ерөнхий сайд байсан, гадаад эздийнхээ бөгсийг гялайтал долоодог , \nАлуурчин элбэгдоржийн тайган банди сайханбалаг мэтийн Алуурчид хулгайчид луйварчдаар пиг дүүрсэн байдаг юм.\n\n

0  |  0
Заагч(202.9.47.33) 2021 оны 07 сарын 24

Хулгайч гэмт хэрэгтнvvд суллагдахаар хулгайчид ирж болох юм байна гэсэн сэтгэл терее байлгvй.Ийм ялзарсан авилгажсан шvvгчдээр хэрэг шvvлгэнэ ч гэж юу байх вэ дээ.Хулгайчдыг шударга шvvдэг бол хулгайч эх орноос урвагчдыг шууд устгах байлаа энэ новшийн бултагч хулгайч ямар нvvрээрээ Монголд ирэх гэж байгаа юм.Новшийн урвагчийг буудвал таарна меня хужаа баярцогтыг буудах естой баярцогт Монголын 1 номерын дайсан хог хужаа юм.

0  |  0
Зочин(192.82.78.245) 2021 оны 07 сарын 23

Манай шүүх авилгалд идэгдсэн болохоор авилгалчид хэрэг хийсэн ч шийтгэгхгүй. Сайханбилэг ирэхэд хэн ч саад болохгүй.

0  |  0
urvagchid vhel hvlee(192.82.75.155) 2021 оны 07 сарын 23

naad lalaraa irvel shuud shorond hii. muu novshiig nar bitgii vzvvleerei dee.

1  |  0
Shine ue(66.181.161.29) 2021 оны 07 сарын 23

Энэ лалрын урвагч хулгайчыг хурдан авчирч цаазаар авах хэрэгтэй

1  |  0
зочин(66.181.177.224) 2021 оны 07 сарын 23

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЗӨРЧӨӨД ГАДАГШАА ЗУГТААД ДАРАА НЬ ОРОГНОЛ ХҮССЭН . БИТГИЙ ИРЭЭСЭЙ ЦААШЛАХ ТУСАМ УРВАГЧ ГЭДЭГЭЭ НОТОЛЖ БАЙГАА ХЭРЭГ .

2  |  0
Rentsentavkhai Besuudsaaral(66.181.186.210) 2021 оны 07 сарын 24

Хллион бантан юм бичих юм! Хэл найруулга байхгүй !

1  |  0
Монголчууд(66.181.161.60) 2021 оны 07 сарын 23

Наад ГОМО Сайханбилэгийг Хятадын Монгол Баярцогттой цуг олны өмнө цаазаар авах хэрэгтэй. Эх орноосоо урвасан АВИЛГАЧИД....

2  |  1
(103.212.118.47) 2021 оны 07 сарын 23

ireed 6 sar suugaal garna shuudee,tegeed helmegdsen geed baatar bolno shuudee,yag l bat uul shigee

1  |  0
.(103.57.92.116) 2021 оны 07 сарын 23

Ерөнхий сайд асан гэхээ болио, луйварчин урвагч хулгайч гээд зөндөө нэршил байна

3  |  0
(150.129.140.7) 2021 оны 07 сарын 23

Ирлээ гэхэд барьж хориод яах вэ дээ, хууль бус орлогыг нь л хураах ёстой байх

2  |  0
зочин(203.91.112.133) 2021 оны 07 сарын 23

Ирлээ гэхэд гадуур хамаагүй яваад дэмий байх даа,

0  |  0
Иргэн:(64.119.20.165) 2021 оны 07 сарын 23

Баттулгатай, Баттулгагүй эх орондоо ирэх нүүр байгаа болов уу? ЕС гэдэг чөмгөө дундартал улс орныхоо төлөө зүтгэдэг болохоос ”хагартлаа шахам” баяжихийн тулд ажиллах ёсгүй бөлгөө. Өдгөөгийн эрх мэдэлтнүүд ч......

1  |  0
zochin(122.201.23.84) 2021 оны 07 сарын 23

ирнэ үү байна уу, хэнд хамаатай юм бэ

0  |  0
Зангар(202.179.26.205) 2021 оны 07 сарын 23

Улс төрийн орогнол хүсэгч Монголын шоронг сонгохгүй нь мэдээж тэр ирэхгүй. Түүнд эх орон байхгүй ш дээ.

2  |  0
Top