Зуны XXXII олимпийн наадам өнөөдөр (2021.07.23) Токио хотноо албан ёсоор нээлтээ хийнэ.
Өргөн нэвтрүүлгийн 13 телевиз хамтран "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр Монголын үзэгчдэдээ хүргэнэ.
"Токио-2020" зуны XXXII олимпын наадам Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00 цагт албан ёсоор нээлтээ хийх юм. Баг тамирчдын ёслолын жагсаал 20.30 цагт Грек улсын багаар эхэлж, Япон цагаан толгойн үсгийн дарааллаар улс орнууд цэнгэлдэхэд орж ирэх ба Монгол Улсын баг тамирчид 190 дүгээрт жагсана.
Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх болно.
“Токио-2020” асар их саад бэрхшээлийг туулан гарч буй олимп гэдгээрээ түүхэнд бичигдэх нь гарцаагүй. Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй байсан үе бий. Гэхдээ Япон Улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, ОУОХ-ны хүчин чармайлтын үр дүнд цар тахлын аюулыг сөрөн зогсож, олимпоо таслалгүй авч үлдэж чадлаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлсэнчлэн Токиогийн олимп дэлхий нийтэд цар тахлыг ялан дийлэх итгэл найдвар, урам зориг хайрлах нь гарцаагүй.
Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд өрсөлдөхөөр болсон, багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино, зарим тамирчин коронавирусийн улмаас эрх авах боломжоо алдсан ч түүхэн дэх хамгийн том багтай олимпийн тоонд багтсан гээд Монголын багтай холбоотой дээд амжилтууд олон бүртгэгдлээ.
Телевизүүд дамжуулах төрлийнхөө хуваарилалтыг дараах байдлаар хийжээ.
Сэтгэгдэл ( 1 )