"Токио-2020" олимпод 206 улсын баг тамирчид оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Дэлхийд 200 гаруй улс байдаг. Үүнээс "Токио-2020" олимпод НҮБ-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, Ерөнхий Ассамблейн гишүүнээр элссэн 193 улс, мөн нутаг дэвсгэрийн маргаантай бүс нутгийн бусад улсууд нийлээд 206 орны 11 мянга гаруй тамирчин спортын 33 төрөлд өрсөлдөхөөр Токиод цуглалаа.

Тусгаар тогтноогүй эсвэл тусгаар тогтнол нь маргаантай улсыг тивээр нь ангилвал Ази тивээс Хятадын Тайвань, Хонконг, Европ тивээс Косово, Австрали-Номхон далайн бүсээс АНУ-ын эзэмшил Гуам арал, Самоа арал, Шинэ Зеланд улсын Күүк арал, Америк тивээс Нидерландын эзэмшил Аруба арал, Их Британийн эзэмшил Бермуда арал, Виржиний арал, Кайман арал, АНУ-ын эзэмшил Виржин арал, Пуэрто-Рико гэсэн улсуудыг нэрлэж болно.

“Токио-2020” олимпын наадамд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.254) 2021 оны 07 сарын 23

Тэмлvvн дvнхvv юуны чинь тvvхэндээ гэж анх алтан Москвагийн 1980 оны олимпод 43 тамирчин,дараа нь енгерсен 2016 оны риогийн олимп байхад юу ч мэддэггvй сэтгvvлч ч болдоо ичмээр юмаа.

0  |  0
Top