Шүүхээс жүжигчин Г.Анандыг суллах шийдвэр гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд Өршөөлийн хуульд хамрагджээ. Тэрбээр өнөөдөр /2021.07.23/ суллагдлаа.

Тодруулбал, шүүх хурал нь дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон байна. Г.Ананд нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс 3 жилийн хорих ял сонссон бөгөөд ийнхүү жил долоон сарын дараа Ардын хувьсгалын 100 жилийн зориулан батлагдсан өршөөлийн хуулиар суллагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арори(64.119.18.235) 2021 оны 07 сарын 23

Одоо хашираа байлгүй , олон олон залуустаа зөв үлгэр дууриал үзүүлж, дахин олон осол аваар гарахаас сэрэмжлүүлж, төрийн хайр дааж сайхан амьдрах байлгүй дээ

1  |  0
zochin(49.98.145.123) 2021 оны 07 сарын 25

yoo itgem.rgui yum hunii ami nas avchaad ingeed garaad irne genee baij boloh uu iim uls orond tursun duu ard tumen Mgl hun bolsondoo haramsdag bhdaa shudraga bus ayul da

3  |  0
Энэ(202.126.90.84) 2021 оны 07 сарын 24

Согтуу машинаар хүн алаад өршөөгдөж байхад муу торгуулииг 100 % чөлөөл нямбаатраа

2  |  0
Top