"Токио-2020" наадмын нээлтийн ёслол үргэлжилж байна.
Энэ цаг мөчид олимпод оролцож буй Монголын шигшээ багийн тамирчид Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу олимпын цэнгэлдэхэд орж ирлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар Монголын багийн тугчийн эрхэм үүргийг хүлээсэн билээ.
Олимпын наадмын нээлтэд дипломат, ивээн тэтгэгч, Олон улсын Олимпын хорооны төлөөлөгчид зэрэг албаны 950 хүн оролцож байна.
"Токио-2020" олимпын наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрөлд, 43 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Амжилт хvсье Монголчууддаа.
manaykhan goyo kharagdaj bayna ,