Японы алдарт теннисч Наоми Осака ОЛИМПЫН БАМБАРЫГ асаалаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

"Токио-2020" олимпын наадмын нээлт амжилттай өндөрлөлөө. 

Олимпын наадмын жүдо болон чөлөөт бөхийн төрөлд аваргалж байсан алдарт Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна Япон улсын бейсболын домог Бейсболын мэргэжлийн лигт түүхээ бүтээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар дамжуулах ёслолд оролцлоо.

Олимпын бамбарыг цэнгэлдэхэд паралимпын тамирчин Цүшида Вакако оруулж ирсэн юм.

Олимпын бамбарыг Японы алдарт теннисч Австралийн нээлттэй тэмцээн, Америкийн нээлттэй тэмцээний хошой аварга Наоми Осака асаалаа. 
 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top