Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЖҮДОЧДОО ДЭМЖИХЭЭР очжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

МАНАЙ СЭТГҮҮЛЧ М.СУГАР-ЭРДЭНЭ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА

"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд болж байна. 

Хэдхэн минутын дараа Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэвжээнд гарах гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдаа дэмжихээр жүдогийн ордонд иржээ

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй барилдана.

Чили тамирчин эхний тойрогт Германы Мэнц Катаринаг ялсан байна.

Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх. 2016 оны Токиогийн Их Дуулгад Урнаатай таарч барилдаж байсан. Тэр үед манай бөх хэвтээгээс илүүрхэн, ялж байлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн манай бөх Д.Амартүвшин эхний тойрогт Нидерландын Торнике Цикадоеатай таарсан. Хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Д.Амартүвшин ялагдаад байна.


 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин,(64.119.23.94) 2021 оны 07 сарын 24

Жэнко,Оюук 2 оо холхон байгаарай,тамирчдыг айлгачихваа,эсгий хийх газар нохой хэрэггуй,

0  |  0
Зочин(66.181.179.215) 2021 оны 07 сарын 24

Огцор

0  |  0
зочин(192.82.87.167) 2021 оны 07 сарын 24

олон ажил амжуулж л яваа биз дээ сүрхий залуу шүү хүнтэй их эвтэй

0  |  1
Ы(103.229.120.111) 2021 оны 07 сарын 24

ЭНЭ НЭЭРЭЭ НҮДНИЙ БУЛАЙ ШҮҮ ЭХ ОРОН НЬ ЦАР ТАХАЛД НЭРВЭГДЧИХЭЭД БАЙХАД ТЭМЦЭЭН ҮЗЭЭД Л ЯВЖ БАЙДАГ

0  |  0
Хөөгөөд явуул(43.242.243.254) 2021 оны 07 сарын 24

Наадахаа хөөгөөд явуул

0  |  0
зочин(202.55.191.205) 2021 оны 07 сарын 24

Бусдыг нь дэмжихгүй юм уу

0  |  0
Top