ШИЙДВЭР: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Монголын Үндэсний Бөхийн холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ.

"Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн  барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа,  Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн. 

УОК-ын 2021 оны долоодугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар " ... цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины  уралдааныг орон нутаг тус бүрд нь  зохион байгуулуулах..."  шийдвэрийг гаргалаа.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.36) 2021 оны 07 сарын 24

khudlaa shiidwer bayna

0  |  0
Top