Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин М.Уранцэцэгт баяр хүргэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24


"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. 

Энэ барилдааны дараа түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх утсаар ярьж, баяр хүргэжээ.

Дашрамд дуулгахад, Монгол  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлсэн юм.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн төсвийг үе шаттай өсгөж, олимпод бэлтгэж буй тамирчдын гадаад, дотоодын бэлтгэл сургуулилтын төсөв санхүү, орчин нөхцөлд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлж байсны үр дүнд Монголын тамирчид энэ удаагийн олимпод итгэл дүүрэн оролцож байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.145.123) 2021 оны 07 сарын 24

yunii umnu bayr hurgei zaluu ued ee ugduu hajuudana bga 3ohid 20toi gayltanj bna Mgld zunduu gayltansan alt avah ohid ih bga ene metiin buguus suluu bolson emee shig uls hereggui Mgl sportondoo shinjilt uurchlult hiih thag n bolchood bhad uleg bolson hedee l gargaj baihii ⁉️ thaanchin uchnuun chadvartai zaluu ch.d zunduu bhad

0  |  0
Shine ue(66.181.161.123) 2021 оны 07 сарын 24

Мөнгө төлөө барилдах хэрэггүй. Төсвийн мөнгөөр битгий хуцаад бай

0  |  0
zochin(66.181.183.123) 2021 оны 07 сарын 24

neg l ih utsaar yarisan hvn

0  |  0
зочин(166.216.158.101) 2021 оны 07 сарын 24

Өөө. Алт авах байсийн

0  |  0
зочин(166.216.158.101) 2021 оны 07 сарын 24

өө. алт авах байсийн

0  |  0
Top