Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Манай сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотоос мэдээлж байна.
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү В хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан.
Дараа нь хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдлаа.
Абэ олимпын өмнө бүх өрсөлдөгчөө цэвэр иппон ялж түрүүлнэ гэж ам гарсан. Эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Голландын Килиан Ле Блушийг иппон ялсан. Гэхдээ нэмэлт цагт ялсан билээ. Өмнөхөн нь барилдсан дүү Үта нь хагас шигшээд гараад явчихсан, хэвлэл мэдээллийн анхаарал хамт олимпын аварга болно гэж амлаад байгаа ах дүү хоёрт хандсан гэсэн зүйлс сэтгэлийн дарамтад оруулах болов уу. Абэ харин иппон ялах гэж улайрсангүй, идэвх авсаар, барилдаан дуусахад 18 секунд дутуу байхад вазари авч хагас шигшээд шалгарлаа.
Манай бөх дагах барилдаанд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануель Ломбардотой барилдана.
Сэтгэгдэл ( 0 )