Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпийн наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ.
Тэрбээр дөнгөж сая 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.
Тулааныг манай хүн маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр энэ үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтдаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед узбек эр 5:0-ээр илүүрхжээ. Шийдвэрлэх гуравдугаар үед Чинзо илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв. Хоёрдугаар үеийн тааруу тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ.
Гэрэл зургийг А.ТАМИР
Хоёр боксчин өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Чинзориг хамгийн сүүлд энэ оны Азийн аваргад түүнийг 5:0-ээр ялж байсан бол олимпийн рингэнд ийн харамсалтай ялагдав.
Сэтгэгдэл ( 3 )
яах гэж явсанаа ч мэдэхгүй ямар ч зохион байгуулалт байхгүй бүхэл бүтэн дөрвөн жил бэтгэл хийсэн өол тэр япон ах дүү хоёроос дор байхдаа яахав дээ хүн өөрийн гэсэн хариуцлага үүрэх хэрэгтэй шүү толгойг нь илж байгаа энэ хүмүүс ах дүү найз нар нь ухаантай юм байхдаа наад хүнээ та нар алж бгаагаа ойлго доо оролцож бгаа үеийнхэн нь мундаг дайчин зорисон зорилоготой ухамсарлаж чадаж бгаа нь харагдаж бна манайх гэсэн чинь нэг өлбтйсөн ямар ч өөриын гэсэн зориг тэвчээр байхгүй угаасаа бокс үр дүн гарахаа баыжжээ дасгалжуулагч гэж ер нь ямар юм бна аа үүнд анхаарах болжээ

Холийн ажиллагаа байхгуй, хогшин хун шиг улан дээрээ явахаар яаж хун ялах билээ, яаж бэлтгэлээ хийж явсан хун юм бол, Дасгалжуулагч нь Сохор хун байсан юм болов уу