Ази тивийн шинэхэн аварга боксчин Б.Чинзориг олимпийн наадмыг санаснаас эрт өндөрлүүллээ.
Тэрбээр олимпын наадмын эхний буюу 16-д шалгарахын төлөөх тоглолтыг Узбекистаны Элнур Абдураимовын эсрэг хийж, 4:1-ээр ялагдсан юм.
Тулааныг манай хүн маш сайн эхлүүлж, хөнгөхөн, оновчтой цохилтоор оноо түүсээр энэ үед 3:2-оор илүүрхлээ. Гэвч хоёрдугаар үед урагш нь дайрах нь багасаж, хамгаалтдаа илүү анхаарсан нь буруудав. Энэ үед узбек эр 5:0-ээр илүүрхжээ. Шийдвэрлэх гуравдугаар үед Чинзо илүү тоглосон ч эцсийн дүндээ таван шүүгчийн дөрөв нь эсрэг талд ялалтыг өгөв. Хоёрдугаар үеийн тоглолт эцсийн дүнд том нөлөө үзүүлжээ.
Тоглолтын дараа манай тамирчин сэтгэлзүйн хувьд хүнд байдалтай байлаа. Тэрбээр сэтгүүлчдэд товч яриа өгснийг хүргэе.
ВИДЕО: Олимпын эхний тоглолтдоо ялагдал хүлээсэн боксчин Б.Чинзориг ТУЛААНЫ ДАРАА...
Сэтгэгдэл ( 30 )