М.Уранцэцэг: Цар тахлын хүнд үед олимпын медалиар сэтгэлийн бэлэг барья гэж хичээсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

 

“Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэний дараа Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй уулзаж, товч ярилцлаа.


-Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпийн эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпийн медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая!

-Баярлалаа! Намайг олон жилийн тууштай дэмжиж, итгэл урам өгч байсан Монголынхоо бүх ард түмэн, гэр бүлийнхэн, ах дүү нартаа, багш дасгалжуулагч, хамт олондоо туйлын их баярлан талархаж байна.

-Та дэлхийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль танд бүгд бий. Харин ганц олимпийн медаль л дутуу байсан. Олимпийн медальтан болоод ямар сэтгэгдэл төрж байх юм?

-Олимпийн наадам, олимпийн медаль гэдэг бол тамирчин хүн болгоны зорилго, мөрөөдөл байдаг. Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, дан шилдгийн шилдгүүд оролцдог болохоор медаль авна гэдэг тийм амархан зүйл биш. Миний хувьд 16 жил барилдаж, гурван олимпод хүч үзэж байж энэ эрхэм медальд хүрч буй болохоор сэтгэгдэл маш өндөр байна.

Олимпийн хүрэл медальт М.Уранцэцэг: Цар тахлын энэ хүнд үед, ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа.

 

-Ний нуугүй хэлэхэд бид олон жилийн тогтвортой амжилтад тань дасаад медаль авна гэдэгт итгэлтэй л байлаа. Бүүр олимпийн аварга болчих байх гэж ч дотроо бодож байсан. Хагас шигшээд Красникид хожигдоход юу нөлөөлөв? Ямар дүгнэлт хийгээд хүрлийн төлөө барилдаанд гарав?

-Миний хувьд Красникитай барилдах явцдаа барьцаа алдаал л ялагдчихлаа. Хүрлийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан.

-Ер нь Токиогийн олимпийн гол өрсөлдөгчөө хэнийг гэж тооцоолж байсан бэ?

-Бүгд л адилхан өрсөлдөгч, хэн нэгнийг илүү, эсвэл дутуу үнэлж болохгүй. Манай жингийн чансааны эхний дөрөвт бичигддэг жүдочид дөрвүүлээ хагас шигшээд гарч ирсэн. Бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор хэн нь ч хэнийгээ ялж болох ийм л нөхцөл бүрдсэн.

-Олимп, дэлхийн хос медальтай Монголын цөөхөн тамирчны нэг болсонд дахин баяр хүргэе!

-Баярлалаа! Цар тахлын энэ хүнд үед , ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпийн медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа.

Токио хотноо ажиллаж буй сэтгүүлч Ц.Энхтүвшин, М.Сугар-Эрдэнэ нар мэдээлж байна

2021 оны долдугаар сарын 24. Ниппон Бүдокан ордон, Токио хот
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(162.156.112.204) 2024 оны 01 сарын 02

.undag bailaa.Hamag amidral buh zuilee zoruilsan shuudee.Ner terteigeer odoo duusdaj bn.Harin odoo zaluu ueiig beldehed huchee zoruilah bizee.

1  |  0
z(64.119.17.219) 2024 оны 01 сарын 02

тв гээр гадны тамирчдын насыг танилцуулж бхад дандаа хорин хэдтэй хорь дөнгөж гарч яваа хүмүүс бх юм

1  |  0
храмсалтай(64.119.17.219) 2021 оны 07 сарын 26

гадныхан хамаг алт түүгээд дуусгах бхаа хятад япон орос гээд гадны орнуудг тамирчдг нь хархад залуу тамирчдаа их оруулсан бдг шүш манайд л аль эрт тэтгэвэртээ гарах дөхсөн хөгшин юмнууд ороод бдаг 30бараг хүрээд л чадалгүй болдог шиг бгаа юм чадалтайн 40хүргэдэг бх манайхан ямар чадах биш гадны спорт бүх төрлүүд их залуу тамирид харагдсан усанд сэлэлт гэхэд 18тай алт авч бгаа юм 21тэй 22 той гэх мэт манайд эсрэгээрээ

0  |  0
Зангар(202.179.26.205) 2021 оны 07 сарын 28

Хичээгээд хичээгээд хүрэл, чамлалтай байнаа. Гавъяа биш гутамшиг. Алт бол гавъяа байлаа.

0  |  2
Zochin(202.126.89.228) 2021 оны 07 сарын 26

Bitgii hutz, (49.98.145.123) Chi heden jil Haana yu hiij ,\n yamr amjilt garsan ve? \nChamalhaas changa arga!

0  |  0
zochin(49.98.145.123) 2021 оны 07 сарын 28

uhsnii bileg be 16jil olon ireeduitei zaluuchdad shavar bolj bsan bna shu busd oron dor hayj 5jil bolood daraa daraa seleege hiideg getel buhel buten 16jil gavyagui bsan bna da

0  |  3
Top