ӨНӨӨДӨР I Д.Сумъяа олимпын медалиа ихэрлүүлэх үү!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 26

Өнөөдөр (2021.07.26) Токиогийн олимпын наадмын 4 дэх өдөр.

Манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Рио-2016 олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүч сорино.

Мөн 3x3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй Монголын эмэгтэй баг 09:40 цагаас Румынтай, 16.30 цагаас (Монголын цагаар) тус тус тоглоно.

ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА

Спортын төрөл: Жүдо, 57 кг

Төрсөн он: 1991.03.11

Амжилт
 

  • "Рио - 2016" Олимпийн мөнгөн медальт
  • ДАШТ-ий алт, хошой хүрэл
  • ДАШТ-ий багийн мөнгө, хүрэл
  • Азийн наадмын хошой хүрэл
  • Азийн АШТ-ий 1 алт, 2 хүрэл
  • Азийн багийн АШТ-ий мөнгө
  • Зүүн Азийн наадмын аварга
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 10 алт, 7 мөнгө, 8 хүрэл
  • Дэлхийн цомын тэмцээний 2 алт, 2 мөнгө, 7 хүрэл медальт

ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР

Спортын төрөл: Жүдо бөх, 73 кг

Төрсөн он: 1996.03.16

Амжилт
 

  • Азийн аваргын алт, хүрэл
  • Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө
  • Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медальт
  • Улсын 4 удаагийн аварга

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БиМонголХүн(103.229.120.115) 2021 оны 07 сарын 26

Яаж чадахын шагналт байранд ч чадахгүй. увсынхан допинг хэрэглэхгүй бол бяргүй шдээ

0  |  0
Top