МЧБХ-ны ерөнхийлөгч МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАДАА 10,000 ам.доллар амлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 28

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, “ТАЙКУН” компанийн Ерөнхий захирал П.Гансүх хувиасаа “Токио-2020” олимпын наадамд оролцож байгаа чөлөөт бөхийн тамирчдаа медаль хүртвэл 10.000 ам.доллароор, дасгалжуулагчийг 5000 ам.доллароор шагнаж, урамшуулахаар амлалаа.

Зуны XXXII олимпийн их наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр олимпын нийслэлийг зорьсон.

Монголын ууган олимпын медальтнуудыг төрүүлсэн чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож, дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авчраад байгаа билээ.

Энэ удаагийн олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин  оролцоно.

Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллах ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Novsh(66.181.161.110) 2021 оны 07 сарын 28

Choloot yavaxaa boliod udsan doo. $10000000 amlaad ch bytexgyi

0  |  0
Иргэн(66.181.160.99) 2021 оны 07 сарын 28

Ианай эрчүүд хэцүү бна. Удирдлага дасгалжуулагч нарыг олимпын дараа шууд солих хэрэгтэй.

1  |  0
Top