Зам тээврийн ослоор ХОЁР ХҮН нас барж, ДОЛООН ХҮН бэртжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албанд гэмт хэргийн шинжтэй 15, зөрчлийн шинжтэй 186 дуудлага мэдээлэл иржээ. 

Зам тээврийн ослоор хоёр хүн нас барж, долоон хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг саатуулж, торгосон байна. Тэдний 50 нь Улаанбаатар хотод, 45 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top