Иргэдэд халдсан цагдаа нар ХЭРГЭЭ НУУН ДАРАГДУУЛСАН нь тогтоогджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 30


Цагдаагийн хоёр албан хаагч иргэдийг зодож, танхайрч байгаа бичлэг өчигдөр /2021.07.30/ цахим орчинд цацагдаж, шуугиан тариад байна.

Эл асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарлаа хандуулж, хэргийг яаралтай шалгаж, тухайн хоёр цагдаад хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосон. Энэ дагуу ЦЕГ-аас дотоод шалгалтын ажиллагааг эхлүүлж, тухайн хоёр цагдаад хэрэг үүсгэж, хэргийг шалгаж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас мэдээлэл хийлээ.

Тэдний өгсөн мэдээллээр уг бичлэг нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийнх аж. Тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хоёр албан хаагч иргэдийн эрүүл мэнд, биед халдсан болох нь тогтоогджээ. Улмаар хэргийн нуун дарагдуулсан байсан нь уг бичлэгээр ил болсон байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21:00 цагийн үед цагдаагийн албан хаагч иргэдийн биед халдаж байгаа бичлэг цацагдсан. Энэ үйлдэл нь 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн бичлэг. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болсон. Нэр бүхий иргэдийн биед халдсан нь тогтоогдсон. Бүртгэлд оруулалгүй, нуун дарагдуулсан байсан. Шалгах ажиллагааг дотоод албаны хүрээнд хийгдлээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Улмаар прокурорын хяналтад АТГ-т шалгуулах саналыг хүргүүллээ" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.92.221) 2021 оны 07 сарын 30

Дарханы нэг цагдаа 2 жилийн өмнө 50000 төгрөг нэхсээр байж аваад торгуулийн хуудас өгөөгүй.Та 250000 төгрөгөөр торгуулах зөрчил гаргасан байна гээд сүрдүүлж байгаад авсан.Нялх хүүхэдтэй явсан орой болчихсон шууургатай байсан хүүхэд уйлж байсан тул аргагүйн эрхэнд мөнгийг нь өгөөд явсан.

0  |  0
Иргэн(124.158.66.71) 2021 оны 07 сарын 30

Хохрогчидын биед учруулсан эмгэгт төлбөрийг гаргуулж,.цагдааг шоронд хийх

2  |  0
зочин(66.181.161.39) 2021 оны 07 сарын 31

Уржнан хавар 4 сарын 20-доор ХУД-ийн 11-р хорооны цагаан Prius20-той өндөр шар цагдаа намайг цагдаатай маргалдсан гэж ” Зөрчлийн тухай хууль ”-иар 250 мянган төгрөгөөр Зайсан дахь хорооныхоо цагдаагын хэсэг дээрээ аваачиж торгохдоо мөнгийг маань модон ширээний шургуулга руугаа хийчихээд торгосон хуудас өгөлгүйгээр одоо эндээс зайл гээд явуулчихаж билээ . Хогийн лалар өөрөө л авсан байх даа .

3  |  2
иргэг(103.229.123.208) 2021 оны 07 сарын 30

нуун дарагдуулсан санаатайгаа гэдэг хүндрүүлэх үндэслэл дээ

1  |  0
ЗОЧИН(59.153.84.163) 2021 оны 07 сарын 30

ЛАЛРЫН ЦАГДАА НАР

3  |  1
Зочин(66.181.161.73) 2021 оны 07 сарын 30

Төр нь ард түмнээ Дээрэлхэж байдаг болохоор тэд ийм ч байхаас яахав. Тэд үлгэр дууриалал авч, ингэж л ажиллах ёстой гэж ойлгосон байгаа

2  |  0
(192.82.80.143) 2021 оны 07 сарын 31

Хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ гээд л хаана биз, дуракууд

3  |  0
M(103.229.122.221) 2021 оны 07 сарын 30

15 жил хорь ямар дээрэлхүү юм вэ

3  |  1
Top