БУУДЛАГА: О.Есүгэн 27-р байр эзэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 31

Эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа.

Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм.

Манай тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 гэж онон 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27-р байрт жагсав.

Энэ дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1171 оноотой байлаа.

Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1 байр(192.82.82.144) 2021 оны 07 сарын 31

ишш яана даа.Чааваас даа

0  |  0
Хан(192.82.89.167) 2021 оны 07 сарын 31

Муу муу 27 р байранд орчоод юу хэлж хуйхаа маажнээ

0  |  0
Top