ТОКИО 2020: Э.Даваахүү 30 сумны дараа 23-т жагсаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 01

Токиогийн олимпын наадмын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны олимпын хурдан дасгалын урьдчилсан шат явагдлаа.

Тамирчид нийт 60 сум буудах ёстойгоос өнөөдөр 30 сум буудав.

Монголын тамирчин Э.Даваахүү энэ дасгалд 283 оноогоор 23-т жагсаж байна. Тэрбээр найман секундэд таван сум буудах дасгалдаа 98 оноо авсан бол зургаан секунд болон багасахад 94 оноо авав. Харин дөрвөн секундэд таван сум буудах хамгийн хурдан буудлагад 91 оноо авчээ.

Энэ төрөлд Францын К.Бессаже 297 оноогоор тэргүүлж байна. Маргааш өглөө 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудаж, улмаар шилдэг найм нь финалд шалгарах юм. Медалийн эздийг тодруулах финалын буудлага 13.30-аас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top