Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний хагас жилд авлигын 181 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гурваар буурчээ. Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хахууль өгөх гэмт хэрэг зургаагаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг долоогоор буурсан нь нөлөөлжээ.
Харин 2021 оны зургаадугаар сард 37 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 12-оор өссөн байна. Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сараас өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг долоогоор, хахууль авах гэмт хэрэг зургаагаар, хахууль өгөх гэмт хэрэг таваар өссөн нь голлон нөлөөлжээ.
Бүртгэгдсэн 181 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад:
ТАЙЛБАР: Авлигын гэмт хэрэг, хэргийн төрлөөр, жил бүрийн эхний хагас жилийн байдлаар
Сэтгэгдэл ( 1 )
Odoo neg um ulam buurah blgui dee, tsag n bolsoon