Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдсан билээ. Уг халз өрсөлдөөнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичлээ.
Тус тэмцээнд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг 6:4-өөр хожин аваргалсан бөгөөд 22 настай залуу харваачийн ачаар Турк улс байт харваагаар анх удаа Олимпоос алтан медаль авсан юм.
Манай байтынхан энэ удаагийн Олимпод анх удаа шүүгчээ илгээсэн. Тэгвэл монгол шүүгч финалын харвааг шүүн явуулсан нь ажлаа сайн хийж буйг гэрчилсэн явдал болов.
Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд болсон Азийн Гранпри тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, мөн тэр жилээ Шанхайн Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо болсон Залуучуудын Олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байв. Харин энэ удаа зуны Олимпийн наадмын финалыг шүүж, дэлхийд данстай шүүгч болсноо харууллаа.
Сэтгэгдэл ( 4 )
nuguu haravjaagaa hun ni chochood baigaa harvaj chadahgui hun haravchihviide
Мундаг юмаа, үс нь дасаагүй болхоор юмуу онцгүй юмаа
Us ni gutaajer
Бушхүүгийн үлгэрийн шулам шиг үсээ ямар муухай засуулсан охин бэ