ХҮНДИЙГ ӨРГӨЛТ: М.Анхцэцэг ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ бичигдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 02

"Токио 2020" зуны олимпын наадмын хүндийг өргөлтийн -87 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байр эзэллээ. 

Манай тамирчин эхлээд огцом өргөлтөд 110 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон. Улмаар хоёр дахь оролдлогоороо 110 кг-ыг амжилттай өргөсөн юм. Ингээд гурав дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу байсан гэдэг шалтгаанаар хүчингүй болгов. 

Улмаар түлхэлттэй өргөлтөд эхлээд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн өргөлтдөө 145 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс атгаад алдлаа. 

Хүндийг өргөлтийн төрөлд хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулсан М.Анхцэцэгтээ талархал илэрхийлье. Түүний хувьд амаржсанаасаа хойш дөрөвхөн сарын дараа Токиогийн олимпын бэлтгэлдээ орж, эрхийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн билээ.

Тэрбээр тэмцээний дараа "Дөрвөн жилийн өмнө 18 настайдаа олимпод оролцож байсан Анхцэцэг, одоо байгаа Анхцэцэг хоёр тэс өөр. Би 3 жилийн өмнө ээж болсон. Цаашид хичээж, олимпын алтан медаль хүртэж, ард түмэндээ бэлэг барина. Дэмжиж, тусласан бүх хүмүүстээ баярлалаа" гэж сэтгэгдлээ хуваалцлаа. 

Эмэгтэйчүүдийн -87 кг-ын дүн
 

1. Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг

2. Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг

3. С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг

4. М.АНХЦЭЦЭГ (МОНГОЛ) 110 кг+142 кг=252 кг 
 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top