2015 оны Европын наадмын алт, 2019 оны дэлхийн аварга, Израйлийн жүдо Саги Муки өөрийн фэйсбүүк хуудаснаа "Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй. Эрхэм найз Саиед Моллайтайгаа олимпийн наадамд цуг байгаадаа бахархаж байна" хэмээн олимпын тосгонд хамт авхуулсан зургаа нийтэлсэн нь сошил, хэвлэл мэдээлэлийнхний анхаарлыг татжээ.
"Тэд жүдо бөхийн спорт, цаашлаад олимпын таван цагирагийн дор нөхөрлөж байгаа нь олимпын наадмын үеэр ойрхи дорнодын Израйл-Арабын хурц мөргөлдөөнийг намдааж байна" хэмээн хэвлэл мэдээлэлийнхэн онцолж байгаа аж.
Монголын тамирчин Саиед Моллай "Токио-2020" олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд мөнгөн медаль хүртсэн бол Израйлийн Саги Мукигийн хувьд холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гой гой гхдээ иран чинь арааб биш Пээрс гдг өөр хэл устай улс бх шүү
Ямар гоё мэдээлэл вэ