БНХАУ-аас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайдын үг

Админ | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03


Орон нутгийн цагаар долоодугаар сарын 28-ны орой БНХАУ-аас АНУ-д томилогдсон шинэ Элчин сайд Чинь Ган Вашингтонд хүрэлцэн очив. Тэрбээр Хятад, Америкийн хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэллээ. 

Элчин сайд Чинь Ган "Миний бие БНХАУ-аас АНУ-д суух Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байна. 50 жилийн өмнө доктор Киссинжер Хятадад нууцаар айлчилж, Хятад, Америкийн харилцааг эхлүүлж байсан юм. Хэдийгээр хүйтэн дайны үе байсан ч, Хятад, Америк хоёр орон бие биенээсээ газарзүйн хувьд хол оршиж байсан ч, алсын хараатай доктор Киссинжер нууцлаг арга хэлбэрээр Хятад руу очиж чадсан юм. 50 жилийн дараах энэ өдөр БНХАУ-аас АНУ-д суух 11 дэх Элчин сайдын болсон би бээр Америк руу нээлттэй замаар албан ёсоор хүрэлцэн ирж байна. Цаг хугацаа гэдэг урсан өнгөрсөөр байдаг зүйл. Хятад, Америкийн харилцааны үндэс суурь бат бөх тавигдсан учраас үүд хаалга дахин хаагдахгүй гэдэгт би итгэж байна. Энэ бол цаг үеийн урсгал, ерөнхий чиг хандлага, хүмүүсийн хүсэл тэмүүлэл юм.

Хагас зууны турш, Хятад, Америкийн харилцаа хүндрэл бэрхшээлийг даван туулж ирэхдээ бие биедэ харилцан нөлөөлж түүх соёлоороо дэлхийн тавцанд ч гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Өнөөдөр дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Адил бус түүх соёлтой, өөр өөр нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шаттай хоёр том гүрний хувьд Хятад, Америк хоёр орон нэгнийгээ улам сайн таних, харилцан зохицох шинэ цаг үед шилжиж байна. Хятад, Америкийн харилцааны шинэ зангилаа цаг үед олон бэрхшээл сорилтууд, асар их боломжууд зэрэг ирж байна. Хааш чиглүүлэх нь хоёр ард түмний сайн сайхан амьдрал, дэлхий дахины ирээдүйтэй шууд холбогдоно. Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжил нь хоёр орны ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл болох юм.

Аливаа зүйл хөгжиж, шинэчлэгдэж, өөрчлөгдөх нь зайлшгүй. Ши Жиньпин дарга "Уул болгонд зам дэвсэж, ус болгонд гүүр тавина" гэж хэлсэн бол Ерөнхийлөгч Байден "Ямар ч зүйлд боломж байдаг" гэж дурдсан билээ. Хоёр орны төрийн тэргүүн нарын битүүний орой утсаар ярьсан ярианы үзэл санааны дагуу, Америкийн нийгмийн бүх давхаргатай хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны гүүр тавьж, Хятад, Америкийн харилцааны үндэс суурийг хамгаалахад би бэлэн байна. Мөн Хятад, Америкийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалан, Хятад, Америкийн харилцаа зөв замаар хөгжихийг дэмжиж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, хамтран ажиллаж, хамтдаа хожсон, энх тайвнаар зэрэгцэн оршсон Хятад, Америкийн харилцаанй эерэг хандлага нь бодит байдлыг өөрчлөх боломжтой хэмээн үзэж байна.

Одоо Ерөнхийлөгч Байдены удирдлага дор АНУ цар тахлын эсрэг, эдийн засгийн хөгжлөө сэргээхийн төлөө тэмцэж байна. Цар тахлыг эртхэн дарж, Америкийн ард түмэн аз жаргалтай сайн сайхан байхыг хүсэн ерөөе" хэмээжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(110.7.219.103) 2021 оны 08 сарын 03

ЮУ Ч ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ДУТНА.

0  |  0
зочин (202.55.191.194) 2021 оны 08 сарын 03

элчин сайд ийм байдаг байх манайд нэг аялагч ямарч эдийн засаг улс төр харилцааны болвсролгүй яанаа ичимээр

1  |  0
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 07

Цар тахлыг Хятадад үйлдвэрлэсэн юм байна лээ. Үүнийг илчлэн мэдэгдсэн эмч одоо Америкт орогнож байгаа. Хятад хүн төрөлхтний өмнө асар их гай тарилаа. Одоо төлбөрөө төлөх хэрэгтэй.

5  |  1
Х(192.82.80.40) 2021 оны 08 сарын 03

Манай нөгөө аялагч юу гэж хэлэх бол. Бодохоос ч айчихлаа.

2  |  0
Top