“Hisense” үндэсний дээд лигийн 1-р тойргийн дараа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 03

Монголын хөлбөмбөг сонирхогчид, тоглогчид, дасгалжуулагчид, энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан хүн бүрийн хүлээлт эцэс болж, наймдугаар сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лиг эхэлж, эхний тойрог амжилттай өндөрлөлөө.

Эхний тойрогт 10 гоол орсноор сүүлийн долоон жилийн хугацаанд үндэсний дээд лиг хамгийн бага гоолтойгоор эхэлж байна. Гоолын тоо багассан нь тоглолтын чанарт эерэгээр нөлөөлж байгаа учраас энэ статистикыг тодотгохгүй байхын аргагүй юм.

Нээлтийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөхөд манай хөл бөмбөг сонирхогчид энэ улирлын багууд эн тэнцүү сонирхолтой өрсөлдөөн үзүүлэхийг ойлгосон биз ээ. Сонирхуулахад 2015 оноос хойш нээлтийн тойрогт гурван тоглолт тэнцээгээр өндөрлөсөн дөрөв дэх тохиолдол болжээ.

Түүнчлэн нэгдүгээр лигээс дээд лигт дэвшсэн “Би Си Эйч Лионс”, “Хоромхон” клубүүд өнгөрсөн жилийн аварга, дэд аваргад хожигдсон ч “зөөлөн боорцог биш” гэдгээ харуулаад амжив.

Цаг үеийн байдлаас үүдэн хожуу эхэлсэн “Hisense” үндэсний дээд лиг шахуу хуваарьтайгаар явагдана.

Тэр ч утгаараа лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд наймдугаар сарын 4, 5-нд, гуравдугаар тойрог наймдугаар сарын 7, 8-нд болох хуваарьтай байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top