Монгол Улс FIBA 3x3 U23 ДАШТ зохион байгуулах болсныг зарлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

FIBA 3x3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээг Токиогийн Олимпийн наадмын 3х3 төрлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилисын хамт үзэх үеэр байгуулсан юм.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав "FIBA 3x3 U23 буюу Залуучуудын Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлаж бахархаж байна гэсэн бол ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис "Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол улс болсоор байна. Монгол улс FIBA 3x3 Азийн аваргаас, FIBA 3x3 U18 Дэлхийн аварга гээд FIBA 3x3-ийн олон албан ёсны тэмцээнийг зохион байгуулж гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулсан улс" гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: www.fiba.basketball

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(188.32.5.210) 2021 оны 08 сарын 07

Хүүхэд залуус маань утастай ноцолдож байснаас бөмбагтэй хөөцөлдөж байг ээ.

0  |  0
Top