Б.Болортуяагийн хүрэл медалийг 10 мянган ам.доллароор мялаав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 07


Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, "Тайкун" группийн Ерөнхий захирал П.Гансүх "Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяагийн амжилтыг амласан ёсоор 10.000 ам.доллараар мялаажээ.

Мөн багш нарыг тус бүр 5000 ам.доллараар шагнасан байна.

Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа эхний тойрогтоо Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан бол дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 ялагдсан. Ингээд манай бөх хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Жозеф Эссомбе Тиакотой (Камерун) барилдаж, цэвэр яллаа. 

Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх чөлөөт бөхийн олимпын медальт хоёр дахь эмэгтэй тамирчин болж байгаа юм. 2012 онд Лондонд С.Батцэцэг гавьяат хүрэл медаль хүртэж байсан юм. 

Монголын баг дөрвөн медальтай болсноор “Токио-2020” түүхэн өндөр амжилттай олимпын тоонд багтаж байна.

Манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”, “Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таван медальтай ирсэн билээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(110.7.218.159) 2021 оны 08 сарын 07

АЖИЛ ХИЙВЭЛ АМ ТОСДОНО ОО ГЭЖ.

1  |  0
Top