Өчигдөр (2021.08.06) олимпын дэвжээнд зодоглосон манай хоёр бөх болох Ц.Намуунцэцэг (50 кг), Т.Тулга (65 кг) нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхчүүдэд дийлдсэн ч Японы хоёр бөх финалд шалгарснаар манайхан дагаж барилдах боломж гарч ирсэн билээ.
Т.Тулга өнөөдөр Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулахаар байгаа.
Тэгвэл Ц.Намуунцэцэгтэй дагах барилдаанд гарах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтсэн бололтой. Манай тамирчинд ялалтыг өгснөөр Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх М.Стадниктай барилдах эрхтэй болж байна.
Медалийн төлөөх барилдаанууд 20:00 цагаас эхэлнэ. Харин Т.Тулгын зодоглох дагах барилдаан 17:45 цагт эхэлнэ.
Аваргын төлөө барилдах бөхчүүд
Эрэгтэй, 65 кг
Эрэгтэй, 97 кг
Эмэгтэй, 50 кг
Сэтгэгдэл ( 4 )
moorn tomkoo tomoo boldula uuchure duusan boldog heleh geel.zoodni tulaan ued morn dielgded uuchure duugaad.
moron tomoo uuhcur edusan bolhig meedeleh geel.morn tomoo bolo tomko yalgdsan shuu zododni ued duuslaa.uuchre duusgaad kirgiz mongol nutags zailaa.
японоо дагаад бай2. сайныг дагавал сарны гэрэл
Намуунцэцэгтээ амжилт хүсье