Ц.Бямбажав 55-р байрт бичигдэж, Б.Сэр-Одод хүнд гараа боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны XXXII олимпын наадам Токио хотноо 16 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр (2021.08.08) хаалтаа хийнэ.
 


Уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн олимпын сүүлчийн өдөр Саппоро хотод явагдаж, манай марафонч Ц.Бямбажав 2:21:32 секундын амжилтаар 55-р байр бичигдлээ. Энэ нь түүний улирлын шилдэг амжилт болж байна. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 35 дахь км-т замаас гарч, бариалж чадсангүй. Нийтдээ 106 марафонч оролцоход 30 марафонч замаа дуусгаж чадсангүй.

Харин Рио-2016 зуны XXXI олимпын аварга, Кенийн гүйгч хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө минут 20 секундын өмнө барианд орж, өмнөх олимпын амжилтаа бататгаж, хошой аварга боллоо.

МАРАФОН
 

  • I байр: Kipchoge Eliud (KEN) 2:08.38
     
  • II байр: Nageeye Abdi (NED) 2:09.58
     
  • III байр: Abdi Bashir (BEL) 2:10.00
     

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.131.92) 2021 оны 08 сарын 08

yagaad iim amnii bileg gui bdag bna

0  |  0
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 08

Бас л амьсгаанууд болотой.

0  |  1
zochin(49.98.131.92) 2021 оны 08 сарын 08

uiggui hudurmurt talarhaj bna udahgui shn medee sonsoh udur huleej bga

0  |  0
Top