"Токио-2020" олимпын наадам өнөөдөр (2021.08.08) хөшгөө хаана. Ковидийг ялан дийлэх бүрэн итгэлийг бадраасан дэлхийн спортын хамгийн сүрлэг баяр цэнгэл наадмын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ.
Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон билээ.
Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцоно. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журам үйлчилж буй.
Тиймээс ихэнх тамирчин хэдийн нутаг буцаад байна. Харин тэмцээн, уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд болсон төрлийн тамирчид хаалтын ёслолын гол цөмийг бүрдүүлэх болно.
"Токио-2020" олимпын наадмыг мэдээллийн Zindaa.mn сайт 16 хоногийн турш албан ёсны эрхтэйгээр сурвалжлан хүргэж, манай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотод ажиллалаа.
"Монголын тамирчид Олимпын тэнгэрээс олон олон од шүүрэх болтугай" уриатай МАХ ИМПЕКС ХК - ОЛУУЛАА БРЭНД биднийг дэмжиж, олимпын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласанд гүн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 1 )
энэ ямар хөөрхөн зураг вэ <3\n\n