Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн бямба /2021.08.07/ гарагт 11 настай, эрэгтэй Б гэгч нь 13 настай эмэгтэй Э-гийн аминд хүрч, долоон настай эрэгтэй Э-г хүнд гэмтээсэн онц ноцтой хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.
Одоогоор биедээ олон тооны хутганы шархтай долоон настай хүү Э-гийн биеийн байдал маш хүнд, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин хэргийн газарт нас барсан 13 настай, эмэгтэй Э-гийн цогцсыг ШШҮХ-нд аваачаад байна.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх онц ноцтой хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэжигтэн болох 11 настай, эрэгтэй Б нь талийгаач 13 настай эмэгтэй Э болон биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа долоон настай, эрэгтэй Э нартай нэг хашаанд амьдардаг байсан нь тогтоогджээ.
Харин тэднийг төрсөн эгч, дүү нарын хүүхдүүд байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн эл хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа 11 настай, эрэгтэй Б нь гэр бүлийн хүчирхийлэлд өссөн байж болзошгүй гэдгийг албан бус эх сурвалж хэллээ.
Хэргийг сануулахад, "Наймдугаар сарын 7-ны өдрийн 18:02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага иржээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй, ухаангүй байдалтай байсан тул Яаралтай түргэн тусламж 103 болон дүүргийн цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан байна.
Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй (Олон тооны хутганы шархтай) нас барсан, нэг хүүхэд нь (Олон тооны хутганы шархтай) хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоох, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ЭЦА, НЦУГ, БЗД цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгууллан хэргийн газарт ажиллаж 3 цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.
Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 7 )
Аймшигт гэмт хэрэг болгоныг нийгмээрээ мэдэх албагүй! Нийгмийг ийм зүйлд дасгаж, байж болдог энгийн зүйл шиг санагдуулж, зарим талаар ”сургалт” хийх шаардлагагүй!
Шоронд суулга хүүхэд бш алуурчин
Тэр хүүхдэд ял өг.20 25 өөр юм бхгүй
MANAN Maf aluurchidaa bagaas ni belddeg bolj muu eriin novshnuud bah melhii tsarailaad ard tumnii tsus nulimsand tsadah boloogui ui ta nar!
MANAN Maf aluurchidaa bagaas ni belddeg bolj muu eriin novshnuud bah melhii tsarailaad ard tumnii tsus nulimsand tsadah boloogui ui ta nar!
нэг хашаанд амьдардаг л гэсэн ганц шинэ мэдээлэл дамжуулж байгаа царай юу, арай илүү явж илүү мэдээлэл олооч ээ
Монголын авилгачдын нийгэм алуурчдыг 11 настайгаас нь бэлддэг болсон юм байна гэж ойлгоход болно.