ТАЛАРХАЛ: Спорт, олимпизмыг дэмжигч "Мах импэкс" ХК Zindaa.mn сайттай хамтран ажиллалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

"Эрхэт Монгол" медиа группийн эрхлэн гаргадаг мэдээллийн Zindaa.mn сайт, өдөр тутмын "Өглөөний сонин"-ы хамт олон "Токио-2020" олимпын наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжлан, манай сэтгүүлчид 16 хоногийн турш олимпын мэдээллийг уншигч олондоо хүргэн ажиллалаа. 

Медиа группийг төлөөлж, Zindaa.mn сайтын Спортын мэдээллийн албаны редактор, спортын сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ олимпын наадмыг сурвалжилсан бол Zindaa.mn сайт, "Өглөөний сонин"-ы сэтгүүлч, орчуулагч, уран бүтээлчид олимпын наадмыг албан ёсны эрхтэй шууд дамжуулсан ТВ8 телевизийн уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж, олимпын шинэ соргог амжилтын мэдээг сайт, сонин, телевизээр шууд хүргэж байв. 

Олимп сурвалжлах, спортын мэдээ мэдээллийг дамжуулах энэхүү боломжийг “Олимпын тэнгэрээс Монголын тамирчид олон олон од шүүрэх болтугай" уриатай "Мах импэкс" ХК - “Олуулаа” брэнд дэмжиж, "Токио-2020" олимпын наадмын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласанд талархал илэрхийлж байна. 

Спортыг дэмжигч танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 

Дараагийн наадам Парисын олимпоос Монголын тамирчид олон олон од шүүрэх болтугай. 

Top