Шөвгөрсөн бөхчүүдээс ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос наймдугаар сард задгай талбайд зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулсан билээ. 

Уг хуваарийн дагуу наймдугаар сарын 16-17-нд Хүй долоон худагт Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан, наймдугаар сарын 21-22-нд Монголын залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, наймдугаар сарын 28-нд СХД-т шилдэг сумын заан цолтой 64 бөхийн барилдаан тус тус болох юм. 

Эдгээр барилдааны эхнийх болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах МҮБХ-ны 30 жил, монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх үнэт өв” барилдааны удирдамжийг танилцуулъя.  

1. Барилдааныг 2021 оны наймдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулна.

2. Барилдах бөхчүүдийг 2021 оны наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд "Монгол бөхийн өргөө"-нд бүртгэнэ.

3. Бөхчүүд цолны үнэмлэх, вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (Ковид тусаад эдгэрсэн тухай бичиг) цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

4. Барилдах бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан болох өглөө ( 2021 оны наймдугаар сарын 16-ны 09.00 цагаас) Хүй долоон худагт авна.

5. Бөхийн барилдааны нэгийн даваа 11.00 цагт эхэлнэ.

6. Энэхүү барилдаанд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтална.

7. Шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авна.

8. Бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж болох бөгөөд бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцна.

9. Бөхийн барилдааныг шууд дамжуулах телевизүүд албан ёсоор МҮБХ-ны менежер С.Гантөртэй 88085308 дугаарын утсаар холбогдож, мандат авна.

10. Бөхчүүд болон жаяг дэгийн багийнхан тус барилдааны үеэр Цагдаа, Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг сахин биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.
 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.156) 2021 оны 08 сарын 12

Энэ учир утгагүй олон барилдаан хэнд хэрэгтэй юм бэ, явдаг жорлонгуудаа тэжээх гэсэн л оролдлого уу, бөхийн холбоо энэ олон бөх гээч ажилгүй улсыг тэжээж хүрэх үү

0  |  0
Xoxoxoxo(174.241.173.24) 2021 оны 08 сарын 10

Eniug uzekh uu kkkkk

0  |  0
Xoxoxoxo(174.241.173.24) 2021 оны 08 сарын 10

Eniug uzekh uu kkkkk

0  |  0
Зангаоаг(202.179.26.73) 2021 оны 08 сарын 10

Түрүүлсэн бөх ямар цолтой байснаас үл хамаарч аварга биш бол аварга цол, үзүүрлэсэн бөх арслан цол, арслан цолтой бөх үзүүрлэвэл аварга цол, бусад даваанууд хуучин журмаараа цол олгоно.

0  |  0
Лбоб(64.119.24.63) 2021 оны 08 сарын 10

Цол олгож бгаа юм болов уу

0  |  0
Top