Баг тамирчдын сүүлч лхагва гарагт эх орондоо ирнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 10

"Токио-2020" Монголын багийн гишүүд Олимпын тосгоноос явж, одоогоор Яизү хотноо ирээд буй.

Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм.

Харин Гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхээр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top