Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шүичи Масэ Монгол Улсад ирсэн цагаасаа хойш "Hisense Үндэсний Дээд Лиг" болон бусад онцлох тоглолтуудыг өөрийн арын албаны хамт алгасалгүй үзэж байна.
Учир юунд гэвэл энэ оны аравдугаар сард 23 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд биднийг хүлээж байгаа.
Япон мэргэжилтэн Үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд наймдугаар сарын 30-ны өдрөөс 7 хоногийн хугацаанд намрын цугларалтад тамирчдыг дуудахаар төлөвлөж байгаа учир ийнхүү судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж байна.
Үндэсний шигшээ багт дуудагдах гол шалгуурыг түүнээс лавлахад, "ИДЭВХИ ЗҮТГЭЛ, ХУРД, ТЭСВЭР, БАГИЙН АЖИЛЛАГАА" юу юунаас илүү чухал гэдгийг онцолж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )