Гадны иргэдийн захиалгаар соёлын өвийн хулгай гарч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 12

Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн дарга, хошууч С.Бямбадэлгэр: 
-Соёлын өвийг гадны иргэдийн захиалгаар хулгайлж байна. Тэдгээр иргэд нь ихэвчлэн түр оршин суух, аялал жуулчлалын визтэй байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан этгээдүүд холбоотой байгаа юм.
Мөн сүм хийдээс хэд хэдэн  тооны бурхан алга болсон. Ингэхэд иргэд хулгайн сэдлээр сүм хийдэд нэвтрэхдээ аялал жуулчлалаар явж байгаа мэт дүр эсгээд, тухайн газраа судалж байгаад хулгай хийдэг болох нь тогтоогдсон.
Хулгай хийсэн таван иргэнээс хоёр нь Өршөөлийн тухай хуулиар суллагдсан байна.

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан.

Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 25 бүртгэгдсэн. Үүний 11-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон, эцэслэн шийдвэрлэсэн. Одоогоор есөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.38) 2021 оны 08 сарын 12

Хятад

0  |  0
(192.82.77.153) 2021 оны 08 сарын 12

china

0  |  0
Qwerty(192.82.69.235) 2021 оны 08 сарын 12

Sdama

1  |  0
Top