Олимпын медальтнууд болон дасгалжуулагчдыг 225 саяар урамшуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 13

-Токио-2020 зуны олимпоос медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгоно-

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаас гаргасан билээ. 

Ингэхдээ Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгох юм байна. 

Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.41.4) 2021 оны 08 сарын 13

MU iin neriig delhiin 208 ornoos 71 d oruulaad irsen uomsan Huuk n huleej avdaggui uo.

0  |  0
Top