Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ) үндэсний шигшээ багуудын чансааг зарлалаа.
Зургаа, долоодугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг гаргажээ.
Зургаадугаар сарын 7-нд ДАШТ-2022 болон ААШТ-2023 урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансааны илүү Киргизийн шигшээ багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон нь гол чансаанд нөлөөлсөн бөгөөд Монгол Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192-р байрт жагсаж байсан бол өчигдөр (2021.08.12) гаргасан чансаанд 185-р байрт бичигдлээ.
Дараагийн ОУХБХ-ны шигшээ багуудын чансаа есдүгээр сарын 16-нд гарах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ийм хойгуур орж, сүүл мушгиж байгаа бол Монгол улс хөл бөмбөгийг хөгжүүлэхээ болих хэрэгтэй. Хайран мөнгө, зардал.