“Эрхэт Монгол” групп Гавьяат тамирчин М.Анхцэцэгт “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр боллоо.
Залуучуудын ААШТ-ий хошой алт, Залуучуудын ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ААШТ-ий алт, Азийн танхимын болон тулааны спортын наадмын алт, Оюутны ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэгийн амжилтад хүндэтгэл үзүүлэх өдөрлөг Сэлбэ дэх “Grand marshal luxury villas” төслийн талбайд болж байна.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ:
-Маш их баяртай байна. Би ганцаараа зүтгээгүй, анх энэ спортын шав тавьсан хүмүүсээс эхлээд хамт зүтгэж байгаа тамирчдын минь хөлс хөдөлмөр шингэж байж өнөөгийн нөхцөлд хүрсэн. Тамирчин хүн ардаа санаа зовохгүй байна гэдэг бол хамгийн том дэмжлэг. "Эрхэт Монгол" медиа группийн хамт олонд маш их баярлалаа. Ачийг нь амжилтаар хариулна. Хүндийн спортыг дэмждэг ивээн тэтгэгч нартаа баярлалаа. Намайг байртай болгох аян эхэлсэн байсан. Би ард түмний халааснаас тав арван цаас авч, байртай болно гэдэг байж боломгүй асуудал. Намайг дэмжих сэтгэл байхад хангалттай. Олимпын тамирчид КОВИД халдвараас болоод эмнэлэгт үзүүлж чадаагүй байсан. Гэтэл шилбэ хугаралтай байсныг олимпын наадмын дараа мэдсэн.
"ЭРХЭТ МОНГОЛ" МЕДИА ГРУППИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Х.МАНДАХБАЯР:
-Энэ сайхан үйл явдлын гэрч болж ирсэн та бүхэндээ баярлалаа. Олимпын хаалтын өдөр энэ талаар ярилцаад, нөөц бололцоогоо судлахаар болсон. Би энэ санаачлагаа ТУЗ-ийн залуучууддаа хэлэхэд, тэд маань дэмжсэн. Өнөөдөр 24-хөн настай залуу тамирчны хувьд энэ хүртэл үзүүлж ирсэн амжилт нь чамлахааргүй юм. Хамгийн гол нь ирээдүйд М.Анхцэцэг маань тив, дэлхийн тэмцээнд олон удаа оролцож, дараагийн олимпын аварга болоосой гэсэн урам өгөхийг бид хүсэж байгаа юм. Цаашид тэмцээний зардлыг дааж ажиллахаас гадна сар бүр 1 сая төгрөгийн цалин олгоно. Спортын амжилт гэдэг бол бэлтгэл сургуулилтаас гадна санхүүгийн асуудал байдаг.
Мөн манай хамт олон М.Анхцэцэгийн багш, Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярыг 5 сая төгрөгөөр урамшуулж, Монголын хүндийг өргөлдийн холбоонд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
“Токио-2020” олимпын наадмын МӨНГӨН ивээн тэтгэгч, дөрвөн улирлын цогцолбор хотхон “GRAND MARSHAL LUXURY VILLAS”
Сэтгэгдэл ( 3 )
Ene chin l estoi ssixsn medee baina daa ene busgui sgudarga busgui uuriinxuu chadald itgej baina lee amjilt daraagiin olimpod avarga bolox baixaa boloxoor xaragdaj baina lee
Олимпод бэртэлтэй очсоныгоо мэдээгүй олимпийн дараа ясны хугөоалтай байсныгаа мэдсэн ч гэх шиг.уг нь олимпод аваргалах гэж бүх төрлийн бэлтгэлээ бүрмөсөн хангаж очдог баймаар юм. 3 өрөө байртай болгож байгаа нь овоо доо гэхүү дээ.
Mundag