Өнөөдөр УЛС, АЙМГИЙН ЦОЛТОЙ 512 бөхийн барилдаан болно

2021 оны 08 сарын 16

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан өнөөдөр /2021.08.16/ болно.

Тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна.

Энэ удаагийн барилдаанд сумын цолтон болон залуу бөхчүүд барилдах боломжгүй болсон учир эдгээр бөхчүүд 2021 оны наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн бөхчүүдэд мандатын төлбөрийг нь буцаан олгох аж.

Мөн Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул хуучин цол, эрэмбээрээ барилдах болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(64.119.27.136) 2021 оны 08 сарын 16

Цувдайнууд бүгд ”Делта” вирус тусч цаад Оркууддаа халдааж тарааж бантан болох вий дээ

0  |  0
Top