М.Анхцэцэг: “Эрхэт Монгол” групп ирээдүйн амжилтын минь ташуур боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Намрын эхэн сарын налгар өдрүүдийн нэг өнгөрөгч бямба гарагт Бэлхийн уулнаа бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо. Сэлбийн аманд бүтээн байгуулалтын ажил өрнөж, дөрвөн улирлын тохилог хотхон баригдаж байгаа билээ. “Эрхэт Монгол” группийн хөрөнгө оруулалтаар “Сэлбэ” хүүхдийн зусланг сэргээн шинэчлэхийн сацуу “Grand marshal luxury villas” цогцолбор хотхон сүндэрлэж буй. Тус групп Токиогийн олимпод  хүндийг өргөлтийн -87 кг жинд дөтгөөр байр эзэлсэн Гавьяат тамирчин М.Анхцэцэгийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.

“ТА БҮХНИЙХЭЭ АЧИЙГ АМЖИЛТААР ХАРИУЛАХ БОЛНО”

“Grand marshal luxury villas” цогцолбор хотхоныг зорин ирсэн зочдыг хүлээн авдаг цагаан асрууд эгнэсэн талбайн хойморт лед дэлгэц бүхий тайзыг засжээ. Эрхэм хүндэт зочид сүр бараатай айлчилж Гавьяат тамирчин М.Анхцэцэг бүсгүй монгол дээлээ жимбийтэл өмсжээ. Түүнийг дасгалжуулагч,  Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч болон гэр бүлийнх нь хамтаар угтан авч хүндэтгэлийн тайзнаа урив. “Эрхэт Монгол” группийн ерөнхий захирал Х.Мандахбаяр үг хэлж хүн төрөлхтөний эв нэгдлийн илэрхийлэл болсон, эрүүл энх амьдрах ирээдүйн итгэл найдвар бэлгэдэл болсон олимпын их наадамд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгаад ирсэн тамирчиндаа баяр хүргэж “Grand marshal luxury villas” цогцолбор хотхонд гурван өрөө байр бэлэглэсэн юм. Мөн түүнчлэн сар бүр нэг сая төгрөгийн цалинг дөрвөн жилийн хугацаатай олгож, тэмцээн уралдааны бүх зардлыг энэ хугацаанд хариуцахаар болсноо баяртайгаар дуулгалаа. “Эрхэт Монгол“ групп нь Токио олимпын шууд дамжуулалтын ивээн тэтгэгчээр ажиллаж спорт сонирхогчдодоо цаг алдалгүй түргэн шуурхай мэдээ мэдээллийг газар дээрээс нь дамжуулсан билээ. Нийгмийн хариуцлагын үүднээс тэсвэр тэвчээрийн дээд болсон тамирчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр ийнхүү анхаарсан нь цаг үеэ олсон үйлс байлаа. Эх орныхоо тугийг тив дэлхийн тэмцээнээ олонтаа мандуулж үнэмлэхүй амжилт гаргасан тамирчин М.Анхцэцэг баярын нулимсаа барьж ядан “Миний 13 жилийн хөдөлмөрийг үнэлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Цаашид олон, олон тэмцээнд урам зоригтой оролцох ташуур болж өглөө. Та бүхнийхээ ачийг амжилтаар хариулна”  гэж хэлэв.

Группийн зүгээс Хүндийн өргөлтийн холбоог 10 сая төгрөгөөр мялааж, Хүндийн өргөлтийн холбооны зүгээс Х.Мандахбаярыг холбооныхоо хүндэт гишүүнээр өргөмжилж, тэмдэг энгэрт нь гялалзуулж талархал илэрхийллээ. Түүнчлэн М.Анхцэцэгийн амжилтын түшиг тулгуур болсон шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярт группийн зүгээс хүндэтгэл үзүүлж таван сая төгрөг гардуулав. Ц.Хосбаяр хэлэхдээ “Олимпын наадмаар уйлж чадаагүй, өнөөдөр баярлаад нулимс гараад байна. Охиныг минь үргэлж дэмжиж байдаг монгол түмний минь хайр хишиг юм шүү. Та бүхэндээ баярлалаа” гэлээ. М.Анхцэцэгийг олимпоос ирээд гэр бүлээрээ Өвөрхангай аймагт аялаад явж байтал “Эрхэт Монгол” группээс баяртай мэдээ сонсоод аяны жолоогоо нийслэл рүү эргүүлжээ. Энэ мэдээнд эхэндээ итгээгүй гэдэг. Учир нь нэг хүн өмнө нь “Өөрт чинь байр өгье” хэмээн баахан ярьж байгаад алга болжээ. Тэгснээ гэнэт гарч ирээд тэднээс мөнгө нэхсэн гэж байгаа. Иймэрхүү аргаар луйвар хийдэг хүмүүс ч мэр сэр байдаг аж. Тийм болохоор М.Анхцэцэг маань нэг л итгэж өгөхгүй байснаа нуусангүй. Албан ёсоор уулзахдаа л “Эрхэт Монгол” группийн хамт олны халуун дулаан уур амьсгал, дайчин хөдөлмөрч чанар, зогсолтгүй хүч, зорилго тэмүүллийг мэдэрчээ. Ялангуяа спортыг дэмжиж ажилладаг цөөхөн хэдэн байгууллагын нэг болж байгаагаар нь тун их бахархаж байв. “Спортын дэвжээнээ хамгийн сайн төвлөрч буй тамирчин бол юу ч бодохгүй байх” хэмээн эрсхэн хариулсан даруухан бүсгүйн дотоод сэтгэлд дэлхийд Монголоо дуурсгах том зорилго буй. Токиогийн олимпод унагасан түүний  нулимс бол дутуу үлдээснээ дараа заавал нөхнө дөө гэж шаралхан бодсон хор шарын нулимс байлаа. М.Анхцэцэг “Шагналын индэр дээр төрийн далбаагаа мандуулж буй агшин бол монгол хүн болж төрсний хамгийн том омогшил, утга учир, гол зорилго нь” хэмээсэн юм.

 

"ЭРХЭТ МОНГОЛ” ГРУППИЙН ДЭРГЭДЭХ ЦАЛИНТАЙ ТАМИРЧИН БОЛЛОО

М.Анхцэцэг нь гурван настай хүү болон ханийн хамт ирсэн юм. Багаасаа спортод сонирхолтой байсан тэрбээр спортын сэтгүүлч болохыг мөрөөддөг байжээ. 10 наснаасаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэнэ гэж шийдэхэд нь аав, ээж нь гайхан хүлээн авч дурамжхан байсан боловч охиныхоо хүсэл сонирхлыг дэмжин найдвартай ар тал нь болж байв. Түүнд ард түмэн байр авч өгөхөөр хандив цуглуулах аян зарлаад байсан билээ. Дөлгөөхөн, шударга зантай М.Анхцэцэг бүсгүй “Миний зөвшөөрөлгүй ийм аян өрнүүлсэн нь ёс суртахуунгүй үйлдэл” хэмээн татгалзаж, энэхүү аяныг зогсоосон юм. Тамирчин хүнд санхүүгийн асуудал хамгийн хүнд байдаг. Тэгвэл “Эрхэт Монгол” группээс дөрвөн жилийн турш М.Анхцэцэгт сар бүр сая төгрөгийн цалин урамшуулал олгохын зэрэгцээ тэмцээн уралдаанд оролцох зардлыг нь энэ хугацаанд хариуцахаар болсон нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм. М.Анхцэцэг “Эрхэт Монгол” группийн тамирчин болсноор олон амжилтын үүд хаалга нээгдлээ” гэлээ. М.Анхцэцэгийн ээж Д.Мөнхчимэг:  “Миний охин багаасаа хөнгөн атлетикаар хичээллэж байсан. Багадаа сэтгүүлч, сурвалжлагч болно гэж ярьдаг байсан. Эмэгтэй хүүхэд хүнд төмөр өргөнө гэхэд их л хайрлаж харамлаж байлаа. Миний охин 11 настайдаа дэд мастер, 12 настайдаа спортын мастер, 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер болж аав, ээжийгээ баярлуулж байлаа. Ээж хүний үг гэдэг хүүхдээ ерөөж байдаг юм билээ. Тэмцээнд явахад нь “Бэртэж гэмтэв дээ” гээд захихаар бэртээд ирдэг. Тэрнээс хойш “Зорьсондоо хүрээрэй” гэж захидаг" болсон хэмээн инээв.

М.Анхцэцэгийн амжилтыг танилцуулбал тэрбээр хүндийн өргөлтийн төрөлд дэлхийд анх удаа эх орныхоо нэрийг мандуулж залуучуудын ААШТ-ий хошой алт, залуучуудын ДАШТ-ий алтан медалийг энгэртээ гялалзуулсан юм. Мөн насанд хүрэгчдийн ААШТ-ий алт, Азийн танхимын болон тулааны спортын наадмын алт, Оюутны ДАШТ-ий алт, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпын наадмын IV байрын эзэн билээ.

 

"Grand marshal luxury villas" захиалагч бүрийнхээ хүсэл нийцүүлсэн төлбөрийн нөхцөлийг санал болгож байна

Гавьяатынх  Зүрх хайрханы энгэрт, Сэлбийн аманд “Grand marshal luxury villas” цогцолбор хотхоны мультихаус байранд гурван өрөө байранд гал голомтоо тун удахгүй бадраах нь. Хүүхдийн эерэг энерги шингэсэн хүүхдэд ээлтэй тус газар нь дөрвөн цагийн эргэлтэд аз жаргалыг бэлгэдэж байдаг цагаан лавай үлээсэн хүүхдийн хөшөөтэй. Тус хотхон нь 14,5 га талбайг хамарсан, зуслангийн бүсэд, тав тухтай амьдрах боломжийг олгох зорилготой 500 айлын хаус хотхон билээ. Орон сууцны зориулалттай таун хаусаас гадна Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 ортой европ стандартын цэцэрлэг, эх, нялхсын 74 ортой сувилал, соёл, спортын комплекс босох аж. Түүнчлэн 400 машины ил зогсоол, 500 машины дулаан зогсоолтой.  Захилагчийн хэрэгцээнд нийцүүлсэн сингл хаус, твин хаус, таун хаус, мульти хаус, пент хаус гэсэн  олон сонголттой. Хоёр өрөө орон сууцнаас эхлээд дөрвөн өрөө, 380 м.кв хүртэл гурван давхар хауснууд байгаа аж.  Нийт таван төрлийн хауснаас сонгож болох ба “Grand Marshal Luxury villas”-ынхан захиалагч бүрийнхээ санхүүгийн байдал, орлогод тохирсон сонголт, төлбөрийн уян хатан нөхцөл, компанийн хүүгүй лизинг санал болгож байгаа аж.

Мультихаус нь нэг блоктоо 22 айлтай, дөрвөн давхар байх юм. Том өрөө нь шалнаасаа тааз хүрсэн цэлгэр цонхтой бөгөөд нарны тусгалыг зундаа сэрүүн, өвөлдөө дулаан байхаар цонхны байрлалаа шийджээ. Мөн зочныхоо өрөөнөөс гадаах террас руугаа суух боломжтой гэдэг нь тун таатай. Үзэсгэлэнт байгалийн сайхныг харангаа террас дээрээ амрах, хооллох, ярилцан суух боломжийг олгоно. Басхүү унтлагынхаа өрөөнөөс террас руу гарах боломжтой байгаа нь ч захиалагч нарт тун их таалагддаг аж. Бохирын шугамыг өөрсдийн хөрөнгөөр татаж төвийн шугаманд холбоод удаагүй байна.

Сэлбийн аманд төдийгүй зуслангийн бүсэд хамгийн их тулгамдсан асуудал болох хөрсний болон цэвэр усны бохирдлыг бодитойгоор шийдэхийн зэрэгцээ Сэлбэ дэх айл өрх, албан газруудыг төвийн бохирын системд холбох нэн таатай нөхцөл ийнхүү бүрдсэн. Спортыг эрхэмлэдэг хүмүүст цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, усан бассейн, хөл бөмбөгийн талбай нь хажууд байна гэдэг хамгийн том давуу тал билээ. Тамирчинд маань энэ давуу тал тун их таалагдаж байлаа. Б.Золжаргал, М.Анхцэцэг нар барилгын талбайгаар явж барилга баригдаж буй явцтай танилцав. Аливаа хүний амжилтын үндэс бол тав тухтай гэр орон, эрүүл эко орчин, амар тайван амьдрал билээ. Гавьяат маань хүүхдийн зусланг сэргээн засварлаж, хүний хэрэгцээг хажууд цогцлоосон тохилог хотхондоо амьдарч, санаа зовох зүйлгүй бэлтгэл сургуулилтаа хангах боломжийг бүрдүүлсэн “Эрхэт Монгол” групп, “Grand marshal luxury villas” цогцолбор хотхоны хамт олонд дахин дахин талархал илэрхийлж байлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.96) 2021 оны 08 сарын 16

Бөөн баяр, бөөн баяр. Мандахбаярт ажлын асжилт, Анхцэцэгт спортын өндөр амжилт хүсье. Улам их хичээгээрэй. Монголчууд хүчтэй

0  |  0
Аасаа(66.181.161.84) 2021 оны 08 сарын 16

Эрхэт монгол групп мандахбаяр захиралд энэ хорвоогиин хамгиин сайн сайхан бүхнииг хүсж ёрөөё Гайхалтай захирал юмаа 76 гахайгаас тэс өөр хүн бн буян чинь буцаж ирэхдээ аадар бороо мэт шаагин ирэх болноо

0  |  0
Zochin(202.126.89.201) 2021 оны 08 сарын 16

Amjilt husye!

0  |  0
Top