Хиймэл нууранд осолдсон иргэдийг ЭРЭН ХАЙЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Өнгөрөгч амралтын өдөр буюу  наймдугаар сарын 15-ны өдөр хиймэл нууранд хоёр хүн осолджээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нууранд хоёр хүн осолдсон гэсэн дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан очиж, оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй  36 настай, эмэгтэй, 15 настай эрэгтэй нар нь тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан тул оройн 22.00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр үргэлжлүүлэн хайж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top