ФОТО: Хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан өнөөдөр /2021.08.16/ Хүй долоон худагт болж байна. 

Тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Барилдааны нэгийн даваа тун удахгүй эхлэх гэж байна. Барилдааныг нээж Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үг хэллээ.

Энэ удаагийн барилдаанд улс, аймгийн цолтой бөхчүүд гүйцсэн тул сумын цолтон болон залуу бөхчүүд барилдах боломжгүй болсон байна. 

Мөн Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул хуучин цол, эрэмбээрээ барилдах болсныг МҮБХ-ноос мэдээллээ.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх сонирхогч(59.153.87.161) 2021 оны 08 сарын 17

Нийгэмд баялаг бүтээдэггүй тархины тураалтай явдаг жорлонгуудыг харахаас ой гутаж дотор зарс хийнэ. Эдэнд ёс зүй гэж юу байхгүй газрын дээрэм мэт ёс бус үйлд улай үзсэн хэрээ мэт хамгийн түрүүнд оройлж уриалж очдог . Мөнгөний төлөө нэгнийгээ дарамталдаг бэртээж гэмтээх нь юуч биш аминд нь хүрч чадах бузарууд. Өнөө үед хамгийн жигшүүртэй булай муухай хэрэгүүдийг бөх нэртэй цус сорогчууд үйлдэж нийгмийн сэтгэхүйг бохирдуулж бузарлаж байна. ийм учир эдгээр үхээрүүдийг тонилгох нь зөв Үндэсний бөх гэх үндэсний гутамшигт ялзралыг устгаж барилдаан гэх мөнгөний төлөө жүжгийг хааж хориглох нь зөв

0  |  1
Иргэн(122.201.21.228) 2021 оны 08 сарын 16

хүчит байхдаа яахав дээ. Харин хорчингуудын гэвэл

0  |  0
Top