Ч.Санжаадамба, Н.Батсуурь нарын аваргууд барилдааныг өнжжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16


Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан өнөөдөр /2021.08.16/ Хүй долоон худагт болж байна. 

Барилдааныг МҮОНТТВ9SPS телевизүүд шууд дамжуулж байна.

Тус барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглож байна. Залуу бөх, сумын цолтнууд өнөөдрийн барилдаанд багтсангүй.

Аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй өндөр цолтнууд барилдсангүй. Харин Улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат хүч үзэж байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул энэ удаагийн барилдаанд зодоглон, нэг даваад байна. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.37) 2021 оны 08 сарын 16

Yargachin Batsuuri Uher Sanjaa 2 avargiin golontsoruudiig guidag horvoo yu lai l baina

0  |  0
Top