Наймдугаар сарын 11 буюу намрын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Булган аймагт Вангийн хүрээний Их цагаан суваргыг бүтээх, шав тавих ёслол болсон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ‘’Анхдагч хөгжил клуб’’-ын хамт олон Ардын багш, гавьяат багш Ц.Лхагвасүрэнд ‘’Анхдагч хөгжил’’ клубын дээд шагнал Анхдагч цомыг гардуулан хүндэтгэл үзүүллээ. Гавьяат эмч Ц.Лхагвасүрэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын багш цолоор шагнагдаад байсан юм. Булган аймгийн бизнес эрхлэгч залуусын нэгдэл ‘’Анхдагч хөгжил’’ клуб Анхдагч цомоо 2020 оноос эхлэн тухайн жилдээ нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, Монгол орондоо хийгээд тив, дэлхийд өндөрт өргөсөн эрхмүүдэд олгох болсон. Анхдагч цомыг 2020 онд олимпын аварга Н.Түвшинбаярт гардуулаад байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )
ochid ,chuuchnuudiig chuchindegch erguu Anandbazariig ulam alduurschuulaad !!!, ene ulsad schudarga chuul chaaz gej bnuu?, Bid ingej chochirsoor baich estoi umuu???, ter Eronchiilogch chaana bna ? amid uu?, ydaj ochid , chuuchnuudee chamgaalaachee?, erchem ongiroo sagsuu eronchiilogch guia!,
Бусад нь Анандбазараас ичээд, нүүр буруулаад байх шиг байна. Мянган хүүхэн хүчиндсэн гаж донтныг ямар бахарххалтай нь биш. Занданшатар л түүнийг их өмөөрч хамгаалж байдаг.
Тэртээ 2005 онд энэ нэр дурдагдаж байгаа суваргын ажлыг эхлүүлнэ гээд сүсэгтэн олноос хандив цуглуулж, бэсрэг наадам зохион байгуулж билээ. Дараахан нь хийдийн хамба жийптэй болсон байдаг юм аа