Хүүхдийн автобусуудыг техникийн үзлэгт хамруулж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

2021-2022 оны Шинэ хичээлийн жил есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхтэй холбогдуулан "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг эхлүүллээ.

Хяналт шалгалт өнөөдрөөс буюу наймдугаар сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 21-ний өдрийн хооронд хийгдэх бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтран Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явагдаж байна.

Уг хяналт шалгалтын үйл ажиллагаа 8 цэгт явагдаж, 140 гаруй автобус шалгалтад хамрагдана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top