Ослын улмаас хоёр хүний амь нас эрсэджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өчигдөр нийт 319 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 218 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, орон нутагт  хоёр хүн гэмтэж, хоёр хүний амь хохирчээ. Мөн ослын улмаас орон нутагт нэг хүүхэд гэмтжээ.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 74 зөрчил илрүүлсний нийслэлд 43 орон нутагт 31 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top