Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.
Улсын аварга Э.Оюунболд энэ даваанд улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдан, давлаа.
Гурвын давааны өмнө С.Мөнхбат, П.Бүрэнтөгс нарын аваргууд болон улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой бус арслан цолтой барилдах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн тул ам авах байдал нэлээд удааширсан.
Ингээд гурвын даваа эхлэхэд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амлаж, шуугиан тарьсан юм.
Энэ удаагийн барилдаанд аварга Ч.Санжаадамба барилдсангүй. Барилдаагүй шалтгааныг допинг хэрэглэсэн бөхчүүдийг эсэргүүцсэн гэж ойлгож болно.
Түүнчлэн Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй цолтнууд барилдаагүй бөгөөд харин Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул ирж зодоглон, хоёр даваад байгаа юм.
Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Цувдайгаа унжуулсан Бүрэнтөгсийн ах дүү.хамаатан садан гээд баахан муусайн хазгай хэлтэй UFS-д Хэнтийн Дархан сумаар хог нэгээрээ...мөрөөрөө амьдарч чадахгүй хулгай хийнэ.
Оюунэрдэнэ дахиад допинг хэргэлчихсэн байгаа нь тодорхой байгаа биздээ, допингийг нь Магалжав аргалах уурэгтэй, Хурэлсух хогийн муу сда юм даа
Содном болон бусад бөхчүүл эсэргүүцсэн нь зөв шүү дээ Монголд үнэн шудрага зүйл гэж огт алга энэ шалдан допингоо шийдэж чадахгүй байгаа нь МБХ ний удирдлагуудтай холбоотой хатуу чанга арга хэмжээ аваад явдаг бол наадам ч сонирхолтой болох буй за.
ene sda ahid adernilan shahultsiin bishvv\nar tal ni uhnaa baterdene abrga gd bgaashde..\nhachin tsundai idda yumaa !
Дахиад допингодчихсон юм шиг харагдаад байх чинь юу вэ?