Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар жолоодох эрхээ хасуулсан иргэдийн эрхийг жолоочийн бүртгэлийн TPS, зөрчлийн оноо, торгох шийтгэлийг цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас сэргээх ажлыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Уг ажлын хэсгээс 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалт, 13, 30, 32 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 40596 жолоочийн эрхийн мэдээллийн “Эрх хасагдсан” төлөвийг “Хүчинтэй” төлөвт шилжүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн байна.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг хэвээр үлдээж, 10-аас доош оноотой 481 734 жолоочийн мэдээллийг ялгаж, 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн ес, 11 988 жолоочийн найм, 18233 жолоочийн долоо, 26075 жолоочийн зургаа, 45 449 жолоочийн тав, 36 113 жолоочийн дөрөв, 55 240 жолоочийн гурав, 113635 жолоочийн хоёр, 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээсэн.
Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр дамжуулан цахимаар болон Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний зургаан төвд захиалга өгсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн 5356 хүний жолоодох эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс хэвлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
хм, ер нь голдуу согтуу хүмүүс л эрхээ хасуулдаг, согтуучуудаа хүн дайраад алаад бай гэж байгаан бн лдаа